Ажлын зар – Гагнуурчин

Аюулгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө

Centerra Gold Logo

boroogold logoАЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Монгол улсын манлай татвар төлөгч, нөхөн сэргээлтийн шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэгч Бороо Гоулд ХХК нь ажилд урьж байна;

ГАГНУУРЧИН

“Бороо Гоулд” ХХК-ийн Уурхайн засварын хэлтэст Гагнуурчин шалгаруулж авна. Гагнуурчин нь түр ажилтан (8 сарын хугацаатай) байх бөгөөд уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар, Уурхайн засварын мастерт ажлаа тайлагнан, түүний шууд удирдлаган дор ажиллана.

Мэргэжил, ур чадвар:

  • Гагнуурын мэргэжлийн үнэмлэхтэй байх;
  • Машин техникийн засвар үйлчилгээний гагнуур хийж байсан ажлын дадлага туршлагатай;
  • Бэлдэцийн зураг төслийг уншаад ойлгох чадвартай;
  • Гагнах, таслах, зорох техник, эдгээрийн хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Олон улсын гагнуурын стандартын талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Шат, өргөн гогцоо болон бүтэцийн тулгууртай холбоотой бэлдэцийн олон улсын стандартын талаар өргөн мэдлэгтэй байх;Металл агуулагч бүтээгдэхүүн, эд зүйлс болон төмөржүүлсэн эд ангиудын талаар өргөн мэдлэгтэй;

Үндсэн үүрэг ба хариуцлага:

  • Зөөврийн машин механизм, тоног төхөөрөмжийг гагнаж, засварлах;
  • Шаардлагатай газар, хугацаанд нь эвдрэл, гэмтлийг засах ба төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийх;
  • Өгсөн заавар болон дизайны дагуу машин мехнаизм, эд ангиудыг бэлдэх;
  • Шаардлагатай тохиолдолд зааврын дагуу бусад гагнуурын ажил үүргийг хийж гүйцэтгэх;

Дээрх ажлыг сонирхсон хүмүүс дэлгэрэнгүй анкетаа өргөдлийн хамтаар bgcmail е-шуудангаар Бороо Гоулд Компанийн Хүний Нөөцийн Хэлтэст 2013 оны 2-р сарын 27-ны дотор ирүүлнэ үү.

Зөвхөн сонгогдсон өргөдөл гаргагчидтай холбогдох болно.

Tатах – Ажлын зар Гагнуурчин