Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад оёдлын үйлдвэрлэл хөгжих боломж дүүрэн байна.

IMG_3993 Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын засаг дарга нар болон оёдлын үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүд Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюу Толгой компанийн үйл ажиллагаа болон тус компанийн ажлын хувцас, оёмол бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч орон нутгийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Гацуурт төсөл хэрэгжвэл мянга гаран ажлын байр бий болох бөгөөд төсөл хэрэгжих арван жилийн хугацаанд уурхайн ажилтнуудыг оёдлын хувцсаар хангах найдвартай, тогтвортой, чанарын шаардлага хангасан дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, улмаар орон нутгийн бизнесийг хөгжүүлж, чадавхжуулах зорилгоор Сентеррагоулд Монголия компаниас Оюу Толгой компанийн Орон нутагтай харилцах хэлтэстэй хамтран энэхүү аяллыг зохион байгуулсан юм. Мандал, Баянгол сумдын тухайд уул уурхай болон төмөр замын вагон депо, спиртийн үйлдвэрийг дагаад ажлын хувцсыг үйлдвэрлэх эрэлт дээр тулгуурлан оёдлын үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой юм. IMG_4003 IMG_4001 Галбын говийн элгэнд бууриа засаад 94 жилийн нүүр үзэж буй Ханбогд сум нь тэмээнийхээ тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд Оюу толгойн зэсийн орд нээгдсэнээс хойш дэлхий дахинд танил болсон сум. Энэ оны эхний улирлын байдлаар тус сумын нийт хүн ам 7100 болсон бөгөөд хөдөлгөөнт буюу шилжин ирэгсэдтэйгээ нийлээд нийт 30 гаруй мянган хүн байдаг гэнэ. Энэхүү аяллын үеэр Сэлэнгэ аймгийн сумдын удирдлагууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагуудтай уулзалт хийж, орон нутаг, уул уурхай хоорондын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцон, хариуцлагатай уул уурхайг түшиглэн орон нутаг хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцлаа. Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргалын хэлснээр тус сумаас уул уурхайд ажиллах иргэдийн тоо жил ирэх тусам өсч, орон нутгийн ханган нийлүүлэлтийн хэмжээ ч нэмэгдэж байгаа гэнэ. Ханбогд сум улсын болон аймгийн төсөвт авдаг биш өгдөг сум гэдгийг тэрээр онцлов. OT2 OT1 “Оюутолгой” компанийн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидтэй хийсэн худалдан авалтын үнийн дүн байнга өсөж, 2017 онд 93 сая ам.долларт хүрчээ. Оюу Толгой компанид ажилладаг 14 мянган хүний 20 хувь нь Өмнөговь аймгийн иргэд байдаг бөгөөд Оюу Толгой компанийн орон нутгийн ажилтны ярьснаар Ханбогд сумын өрхийн нэг хүн ямар нэг байдлаар Оюу толгойтой хамааралтай буюу ажиллах аль эсвэл ханган нийлүүлэгчээр ажилладаг аж. Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийн нэг Ханбогд сумын Өлзийт мөнх овоо компани 2009 онд оёдлын цех хэлбэрээр эхэлж, гэр бүлийн 3 гишүүн гэрийнхээ 20м квадрат талбайд үйлдвэрлэлээ эхлүүлж, 2010 оноос Оюу Толгой компанийн ажлын хувцсыг ханган нийлүүлж эхэлснээр өдгөө салбар компанитай, Өмнөговь аймгийн шилдэг татвар төлөгч байгууллага, Оюу Толгой компанийн шилдэг ханган нийлүүлэгч компани болон өргөжжээ. Компанийн захирал Ш.Туяа “Манай компани нийт 50 гаруй ажилтантай, үүнээс 30 нь оёдолчин. Оюу Толгой компанийг түшиглэж байгуулагдсан. Ажилчдаа дан орон нутгаас авдаг, Үйл ажиллагаа улам өргөжиж байгаатай холбогдуулан энэ жил нэмж өргөтгөл барих гэж байна.” гэлээ. Тус үйлдвэрийн оёдолчид ачааллаас шалтгаалаад 600 мянгаас 1 сая төгрөг хүртэлх цалин авдаг аж. Тус компани Оюу Толгой компанийн ажилчдын хувцсыг оёхоос гадна гэрээт компаниудтай хамтран ажилладаг аж. Ханбогд сумын Хан Уран компани нь Мандал, Баянгол сумын төлөөллүүдийн танилцсан орон нутгийн дараагийн ханган нийлүүлэгч байгууллага байлаа. Оюу Толгой компаниас зарлагдсан гарааны бизнес хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авч, эхний тоног төхөөрөмжөө аваад үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус компани нийт долоон гишүүнтэй, дан малчин эмэгтэйчүүд аж. Сургалтанд бүтэн жил хамрагдсаны дараа ийнхүү тус компани Оюу Толгой компаниас эхний захиалгаа авч, 3000 дээжийн уут оёж байгаатай ийнхүү танилцлаа. Khan uran Сэлэнгэ аймгийн Мандал сумын оёдолчин О.Наранчимэг “Бидний хувьд боломж байна. Цаашдын ирээдүй гэгээтэй харагдаж байна. Сентеррагоулд компанийн Гацуурт төслөөс гадна Мандал суман дахь бусад үйлдвэрийн газруудыг түшиглээд оёдлын цехээ чадавхжуулаад өргөжүүлээд явах боломж дүүрэн байгааг олж харлаа.” гэв. Энэ дашрамд дурдахад Сентеррагуолд Монголия компани Мандал, Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ханган нийлүүлэгчээр сонгон ажиллахыг зорин ажилладаг юм. Сэлэнгэ аймгийн төлөөллүүд Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжаагийн байгуулсан Галбийн говийн гурван хийдийн нэг Дэмчиг хийдээр зочиллоо. Энэхүү газар нь дэлхийн энергийн төв гэгддэг бөгөөд Сталины дарангуйллын үе буюу 1930 оны үед устгагдсан ч, Оюу Толгой компанийн дэмжлэгтэйгээр 2010 онд сэргээн засварлажээ. Энэ нь уул уурхай орон нутгийн соёлын өвийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулж, хамт зэрэгцэн оршиж болдгийг харуулж байна. Demchig