Eng Mon

Хүний нөөц, хүний хөгжил

Бороо Гоулд ХХК (БГК)-ийн Хүний Нөөцийн хэлтэс нь дараах 4 хэсгээс бүрдэнэ.

1)      Хүний нөөц

2)      Сургалт

3)      Эмнэлгийн үйлчилгээ

4)      Харуул хамгаалалт

1) Хүний нөөц

Хүний нөөцийн асуудал хариуцсан баг нь мэргэжлийн 3 ажилтантай ба уурхайн талбай болон УБ хотын оффисын гадаадын мэргэжилтнүүд болон Монгол ажилтнуудад дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:

  • Ажиллах хүчний төлөвлөлт
  • Ажил үүргийн үнэлгээ
  • Цалин хөлс
  • Үндсэн, түр, богино хугацааны түр ажилтнууд ажилд авах
  • Компани дотроо албан тушаалд шилжих, тушаал дэвших
  • Ажилтнуудын хоорондын харилцаа холбоо
  • Ажилтнуудын хоорондын харилцаа
  • Хөдөлмөрийн харилцаа

Уурхайн талбай эсвэл УБ оффист ажлын байрны орон тоо гарсан тохиолдолд бид юуны өмнө “Ажлын байрны зар”-аар дамжуулан дотроосоо ажилтан авахыг оролддог. Шаардлага хангасан нэр дэвшигч олдоогүй тохиолдолд тухайн орон тоог өдөр тутмын сонинд зарладаг ба үйл ажиллагаа явуулж буй орон нутгийнхаа (Баянгол, Мандал сум) хөдөлмөрийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдэд тухайн орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлдэг.

Тухайн ажлын байранд тавигдах ур чадвар, ажлын туршлага зэрэг шаардлагыг хангасан тохиолдолд аль болох үйл ажиллагаа явуулж буй орон нутгийнхаа иргэдээс сонгон ажилд авахыг эрмэлздэг.

Ажилтан ажилд шалгаруулж авах журмын нэг хэсэг

Үндсэн болон түр ажлын байранд ажилд орж буй хүмүүс тухайн ажлыг хийж гүйцэтгэж эхлэхээс өмнө УБ хотод байрлах Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдах шаардлагатай.

БГК нь маш өрсөлдөхүйц цалин хөлсний багцыг санал болгодог бөгөөд ажилтнууддаа санал болгодог ажлын байрны орчинд дараах зүйлсийг онцолдог.

  • Аюулгүй, хариуцлагатай үйлдвэрлэл
  • Олон улсын стандарт, шилдэг туршлагууд
  • Хамгийн орчин үеийн технологи нэвтрүүлэн ашиглах
  • Хувь хүний хариуцлага болон багийн ажиллагаа
  • Ажлын байран дах дадлага
  • Албан тушаал дэвших
  • Гадаадын мэргэжилтнүүдээс суралцах

Бороогийн нийт ажилтнуудын 97 орчим хувь нь Монгол ажилтнууд байдаг.

Уурхайн талбайд ажилладаг ажилтнуудын ихэнх нь 7 хоног ажиллаад 7 хоног амрах 7/7 хуваариар ажилладаг. УБ хотын ажилтнууд болон уурхайн талбайн захиргааны ажилтнууд 5/2 хуваариар буюу Даваагаас Баасан гариг хүртэл ажиллаж Бямба, Ням гаригуудад амардаг. Манай уурхай УБ хотоос зүүн хойш засмал замаар ойролцоогоор 2 цаг явах зайд байрладаг.

Гадаадын мэргэжилтнүүд болон ахлах түвшний Монгол ажилтнуудаас бусад бүх Монгол ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн ерөнхий нөхцлийг БГК-ийн удирдлага болон БГК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хэлэлцэн байгуулсан Хамтын гэрээгээр зохицуулдаг.

2)  Сургалт

Сургалтын багт ур чадвартай 8 сургагч ажиллаж шинэ ажилтнуудад танилцуулга хийх, аюулгүй ажиллагааны, техникийн болон давтан сургалтууд явуулах, мөн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны журам болон Аюулгүй ажиллах журмуудыг боловсруулахад туслалцаа үзүүлдэг.

Сургагч нар мөн манай Ур чадварт суурилсан цалингийн хөтөлбөрт хамрагддаг Монгол ажилтнуудад өөрийн хэлтэс дотроо хэд хэдэн төрлийн тоног төхөөрөмж ажиллуулах эсвэл засварлах ур чадвар эзэмшиж цалингийн түвшингээ ахиулах боломж олгохын тулд техникийн болон хяналтын сургалтууд явуулдаг. Үүнд Уурхайн ашиглалт, Үйлдвэрийн ашиглалт, Уулын засвар болон Үйлдвэрийн засварын хэлтсийн ажилтнууд хамрагддаг.

3)  Эрүүл мэндийн үйлчилгээ

БГК нь уурхайн талбайдаа эмнэлгийн анхан шатны тусламжийн цэг ажиллуулдаг бөгөөд үүгээр ажил үүргээ гүйцэтгэхэд нь сөргөөр нөлөөлж буй эрүүл мэндийн холбогдолтой аливаа асуудлынхаа талаар зөвлөгөө авах эсвэл эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гадаадын болон дотоодын бүх ажилтнууд, мөн гэрээт компанийн ажилтнууд үйлчлүүлэх боломжтой.

Анхан шатны тусламжийн цэгт нэг гадаадын мэргэжилтэн эмч, нэг Монгол эмч нар жилийн 365 хоног, 7 хоногийн 7 өдөр өглөөний 7-оос оройн 7 цаг хүртэл ажилладаг. Оройн 7 цагаас өглөөний 7 цаг хүртэлх хугацаанд хоёр эмч хоёулаа аливаа осол, зөрчил, гэмтэл, өвчлөлийн үед дуудлагаар ажиллахад бэлэн байдаг.

Уурхайн талбайд ажилладаг ихэнх ажилтнууд жилд 2 удаа, нэг нь УБ Сонгдо эмнэлэгт, нэг нь Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд эмнэлгийн үзлэгт хамрагддаг. УБ хотын оффисын ажилтнууд болон уурхайн талбайн захиргааны болон бичгийн ажилтнууд жилд нэг удаа Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үзлэг, цээжний рентген зураг, зүрх, уушиг, ходоодны дуран, цусны бүрэн шинжилгээ, цусны даралт, нүдний хараа, сонсгол зэрэг үзлэгт хамрагддаг. Тус эмнэлгийн эмч нь ажилтнуудын үзлэг шинжилгээний хариу, дүнгийн талаар ажилтан бүрт тайлбарлаж хэвлэсэн хувилбарыг мөн өгдөг.

Эмнэлгийн анхан шатны тусламжийн цэгийн ажилтнууд нь биеийн үндсэн шинж тэмдгийг идэвхтэй хянах, гар угаах, нурууны арчилгаа, анхан шатны тусламж гэх мэт аян зохион байгуулж ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийг хангахаар ажилладаг. Үүнээс гадна уурхайн гал тогооны өрөө, ариун цэврийн болон шүршүүрийн өрөөнүүдийн эрүүл ахуйн нөхцлийг тогтмол шалгаж байдаг.

БГК нь уурхайн талбайд болон УБ хотын оффист ажилладаг нийт ажилтнуудаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь аливаа өвчлөл гарахаас сэргийлэх үүднээс жил бүр үнэ төлбөргүйгээр ханиадны болон бусад хачигнаас үүдэлтэй вирусын гаралтай үрэвслээс сэргийлэх вакцинжуулалтад хамруулдаг.

4)  Харуул хамгаалалт

Хамгаалалтын хэлтсийн эрхэм зорилго нь компанийн эд хөрөнгө алдагдахаас сэргийлэхэд оршино. Тус хэлтсийн ажилтнууд уурхайн талбайд нэвтэрч буй болон гарч буй аливаа бараа материалыг нарийн шалгадаг ба компанийн ажилтнууд, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл эсвэл хохирол учруулж болзошгүй аливаа нөхцөл байдлыг шалгахын тулд уурхайн талбайд тогтмол эргүүл хийдэг.

Бороогийн уурхай нь “хуурай” (согтууруулах ундаагүй) орчин учраас нийт ажилтнууд, гэрээт ажилтнууд болон зочид уурхайн талбайд нэвтрэх бүртээ үлээлгийн тестээр шалгуулж нэвтэрдэг.