Үйлдвэрийн засварын хэсэгт Гагнуурчины ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Үйлдвэрийн засварын хэсэгт “Гагнуурчин” - ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын үндсэн болон дагалдах тоног төхөөрөмжүүд, шугам хоолой, ган, бүнкэрүүдийн гагнуурын засварын ажил хийх;
  • Шаардлагатай үед уулын хүнд машин механизмын гагнуурын засварын ажилд дэмжлэг үзүүлэх;

Тавигдах туршлага:

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл ашиглах чадвар, туршлагатай байх.
  • Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх.
  • Гагнах, зүсэх, зурах өндөр чадвартай байх
  • Гагнуурын стандартын талаар өргөн мэдлэгтэй байх.
  • Шат, явган зам, тавцан, шугам хоолой, тулгуур, ган зэрэг байгууламжийн үйлдвэрлэлийн стандартын талаархи зохих мэдлэгтэй байх.
  • Металлын шинж чанар, хэрэглээний талаарх өргөн мэдлэгтэй байх.
  • Даралтат шугамын гагнуурын ажил хийх категоритой бол давуу тал болно.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.11.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл:

  • Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
  • Утас: 11-317798 /3123, 3400/