Менежер | Ерөнхий геологичийн ажлын байр

Таныг Хайгуул, хүдэр хяналтын хэлтэст "Менежер | Ерөнхий геологич" - ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

 

  • Төслийн хэмжээнд явагдах бүх геологи хайгуулын үйл ажиллагааг хариуцах;
  • Компанийн уул уурхайн төслүүдийн нөөцийн тооцоолол, 3 хэмжээст геологи, структур, чанарын моделийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байх,
  • Геологийн ба эдийн засгийн үр ашигтай нөөцийн асуудлыг бүрэн хариуцаж, эрдэсжилтийн бүс болон эдийн засгийн үр өгөөжтэй нөөцийн хүрээг тооцоолох, 3 хэмжээст модель үүсгэх,
  • Үйлдвэрийг тасралтгүй хүдрээр хангах, геологи-хүдэр хяналтын үйл ажиллагааг хариуцах;
  • Геологи хайгуул хүдэр хяналтын чиглэлтэй холбоотой төсөв, зардал өртөг тооцох;
  • Монгол улсын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай болон ХАБЭА-н тухай хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, байгууллагын ёс зүйн дүрмийг мөрдөн, ажлын байранд баримтлах зарчмыг удирдлага болгон үр дүнтэй ажиллах;
  • Хайгуулын ажлын үр дүнд бий болсон өгөгдөлд чанарын хяналт тавих, дээжлэлт болон шинжилгээний лабораторийн боловсруулалтад үнэлгээ, дүгнэлт өгөх;

 

Тавигдах шаардлага:

 

Ажилтны боловсрол, ажлын туршлага/Employee education and work experience:

  •  Геологи хайгуулын чиглэлээр боловсрол эзэмшсэн байх. Бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжилээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Хайгуулын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Алтны шороон орд, үндсэн ордын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Нөөцийн тайлан хийж хамгаалж байсан туршлагатай байх;
  • Хайгуул, геологийн чиглэлээр удирдах ажил хийж байсан туршлагатай байх;

Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар/Employee’s professional and other skills and competencies:

  • Мэргэжлийн англи хэлтэй байх;
  • Мэргэжлийн өндөр мэдлэгтэй байх (Мэргэжлийн программ хангамж, Geovia Surpac,Gems,Minex,Whittle,Leapfrog,Vulcan,Mapinfo);
  • Геологи структурын модель загвар хийх, нөөцийн блок модель хийж байсан туршлагатай байх;
  • Орд газрын геологийн нөөцийн 3 хэмжээст блок моделийг урд, дунд, богино хугацаанд нь тогтмол шинэчлэж нөөцийн өөрчлөлтийн талаар бодитой мэдээлэл хүргэж байх,
  • Хүдэр хяналтын нөөцийн тооцоолол ба хайгуулын нөөцийн тооцооллыг харьцуулах тайлан гаргах;
  • Нөөцийн блок модель хөгжүүлэх, уурхай тэлэх өрөмдлөгийн ажлыг төлөвлөх, хариуцах;
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэдээллийг анализ хийх болон асуудлын шалтгааныг олж засах чадвартай, асуудлыг зөв талаас нь харах, олон асуудлыг зэрэг шийдэх, бичиг баримт боловсруулах, ажлаа тайлагнах, удирдах ур чадвартай, шинэ зүйл турших, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх;

 

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.05.17-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл:

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/