Зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр

Таныг Комплайнсийн хэлтэст “Зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн”–ий ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Комплайнсийн хэлтэст ажиллаж буй зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнтэй ижил ажил үүрэг дээр хамтарч ажиллах;
  • Байгууллагын эрсдлийн бүртгэл болон хэлтсийн тайлан, төлөвлөгөөн дээр голлон ажиллах;
  • Дотоод хяналт, тусгай зөвшөөрлийн сунгалтууд дээр ажиллах;

 

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Барилга, уул уурхайн инженерийн чиглэлээр төгссөн байх;
  • Монгол болон англи хэлний бичгийн түвшин өндөр байх;

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Төслийн төлөвлөлт хийж байсан туршлагатай байх;
  • Дата анализ болон прогноз хийх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.09.23-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.
  •  

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/