Таныг Хангамжийн хэлтэст “Худалдан авалт хариуцсан ажилтан”-ны ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь Улаанбаатар оффист байрлан ажиллана.
Үндсэн үүрэг:
-
Хангамжийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, бусад хэлтсүүдээс ирсэн хэрэгцээ шаардлага, бараа материалын бүртгэл хөтлөх, тэдгээрийн үнийн саналуудыг болон бусад холбогдох мэдээллийг цуглуулах, эргэн тухайн хэлтсийн ажилтнуудад цаг тухайд нь мэдэгдэх, захиалга хийгдсэн даруйд харилцагч компаниас нийлүүлэлтийн хугацааг лавлах, тээврийн мэдээг урьдчилан агуулах руу болон хэрэглэгч хэлтсийн ажилтнуудад мэдэгдэх;
-
Хангамжийн хэлтсээс систем дээр үүсгэгдэж байгаа захиалга, хүсэлт зэргийг дор бүр нь хэвлэж, баталгаажуулсны дараа харилцагч байгууллагад явуулах мөн бүртгэлдээ оруулах
-
Хангамжийн хэлтэст хадгалагдаж байгаа худалдан авалтын захиалга, урт болон богино хугацаат гэрээ, тендерийн материал, байгууллагуудын танилцуулга, брошюр зэргийг эмх цэгцтэй хадгалах, тус бүрийн бүртгэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд тус бүрээр тайлан мэдээ гаргах;
-
Чанар, стандарт, захиалгыг гүйцэтгэх хугацаа, нөөц, агуулахын нөөцөд тавигдах шаардлагуудыг хангах;
-
Хэлтэс нэгжүүдээс ирсэн хэрэгцээ шаардлага, бараа материалын бүртгэл хөтлөх, тэдгээрийн үнийн саналуудыг болон бусад холбогдох мэдээллийг цуглуулах;
-
Худалдан авах бараа материал, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг хянах, бэлтгэн нийлүүлэгч нарт өгөх мэдээллийг боловсруулах;
-
Ачаа төвлөрүүлэлт, ачааны баглаа боодол, тээвэрлэлтийн асуудлаар худалдан авагчид, экспедитор, орон нутаг/хилийн чанад дахь ачаа тээвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчидтэй зааврын дагуу хамтран ажиллах;
-
Тээврийн компаниудаас тээврийн үнийн санал авах, үнийн харьцуулалт хийж, удирдлагад мэдэгдэх;
-
Тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах, уурхайн талбай руу тээвэрлэж хүргэхэд шаардлагатай зохицуулалтыг хийх талаар зааврын дагуу холбогдох хүмүүстэй хамтарч ажиллах;
-
Бараа материалын хүргэлтийн хуваарийн өөрчлөлт, тусгай хүргэлтийн зааварчилгаа болон тээвэрлэлтийн шаардлагуудын талаар дотоод, гадаадын бэлтгэн нийлүүлэгчид болон ачаа тээвэрлэгчидтэй цаг тухайд нь шуурхай холбогдож ажиллах, тээвэрлэлтийг түргэвчлэх талаарх ярилцаж, өөрчлөлт орсон хугацааг цаг тухайд нь хэлтсийн удирдлагатай ярилцаж, хэлтэс нэгжүүдэд мэдээлж байх;
-
Хүлээн авсан бараа материал, тоног төхөөрөмжийн чанар, тоо хэмжээтэй холбоотой асуудлууд, бичиг баримтын зөрчил зэрэг Ханган нийлүүлэгчийн гаргасан зөрчлүүдийг шийдвэрлэхэд туслах;
-
Хилээр орж ирж байгаа ачааны гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтуудыг урьдчилж бэлдэх;
-
Шууд удирдлага, компанийн эрх бүхий албан тушаалтнаас даалгасан бөгөөд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд тодорхой нэг тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, батламж шаардагдахааргүй бусад ажил, чиг үүргийг гүйцэтгэх;
Тавигдах шаардлага:
- Санхүү, бүртгэл, тээвэр логистик, хангамжийн чиглэлээр сургууль төгссөн байх;
- Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх;
- ERP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Ур чадвар:
- Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Бичгээр болон амаар харилцах ур чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх;
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Хурдан хэмнэлттэй орчинд ажиллах чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.04.14-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3126/