Таныг Мэдээллийн технологийн хэлтэст “Сүлжээний техникч” - ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Сүлжээний хэвийн ажиллагаатай холбоотой тоног төхөөрөмжүүд, түүний техник, программ хангамжийг хариуцах, байгууллагын серверүүдийн техникийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай үзлэг шалгалтыг тогтмол хийх, гэмтэл саатлыг богино, хугацаанд тодорхойлж, зохих арга хэмжээг авах гэмтлийн бүртгэл хөтлөх;
Интернэт, дотоод сүлжээ, радио холбоо, хэрэглэгчийн компьютер болон сервер, сүлжээний төхөөрөмжүүдийн хэвийн, тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах;
Мэдээллийн сүлжээг өргөтгөх, шинэ техник технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай сүлжээний төхөөрөмж, кабель шугамын асуудлыг төлөвлөх, тооцоолох ажилд туслах, угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх;
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулан мэргэжлийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол, ажлын туршлага:
Мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, сүлжээний инженер чиглэлээр бакалавр зэрэгтэй мөн тухайн салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Сүлжээний тоног төхөөрөмж угсарч суурилуулж байсан туршлагатай байх;
Сүлжээний аюулгүй байдал болон CCNA (Cisco Certified Network Associate) сертификаттай бол давуу тал болно;
Мэргэжлийн англи хэлтэй байх.
Мэргэжлийн болон бусад ур чадвар:
Мэдээллийн систем, сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өргөн мэдлэгтэй, дараах системүүдэд ажиллах чадвартай байх: Firewall, Managed router and switches, Wireless devices, Radio station, managed UPS, Hyper V, VPN, WAN, LAN network architecture;
Cisco, сүлжээний загварчлал, замчлалын тухай ерөнхий ойлголттой байх;
Сүлжээний хяналт удирдлагын програм хангамжийн талаар ойлголттой байх;
Багаар болон бие дааж ажиллах чадвартай, эерэг хандлагатай, харилцааны ур чадвар сайтай, асуудлыг зөв талаас нь харах, ажлаа тайлагнах ур чадвартай, хурдан шуурхай, нягт нямба гүйцэтгэлтэй, шинэ зүйл турших, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй, санаачилгатай байх;
Албан бичиг баримт боловсруулах, хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.11.20-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400/