Таныг Хамгаалалтын хэлтэст “Хамгаалалтын ажилтан” - ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Шалган нэвтрүүлэх, хяналт шалгалт хийх;
Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах;
Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх;
Компанийн дотоод бодлого журмын биелэлтэнд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох;
Ажлын байранд тавигдах шаардлага:
Бүрэнд дундаас дээш боловсролтой;
Харуул хамгаалалтын сургалтад хамрагдсан байх;
Харуул хамгаалалтын чиглэлээр 2 жилээс дээш жил ажилласан туршлагатай байх;
Цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Бичгийн болон харилцааны ур чадвартай байх;
Багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай байх;
Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэдэг байх;
Шаардлага тавих чадвартай, шудрага байх;
Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголнолт мэдлэгтэй байх
Асуудлыг шийдэхдээ санаачлагатай байх болон өндөр сонор сэрэмжтэй байх;
Бие хамгаалах урлаг болон спортоор хичээлэлдэг байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.11.20-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400/