Уулын засварын сургагчийн ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Уулын засварын хэсэгт "Уулын засварын сургагч"-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • MS office-н хэрэглээний программууд дээр ажиллах;
  • Засварчдад бүх төрлийн сургагч зохион байгуулж орох;
  • 7 хоног бүрийн аюулгүй ажиллагааны сургалтын төлөвлөгөө гарган түүний дагуу сургалт орох;
  • Жил болон улирлын сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах сургалт орох;
  • Засварын аюулгүй ажиллагааны горим журмын гарын авлагыг хянан шинэчилж авах.

Тавигдах шаардлага:

Боловсрол, ажлын туршлага:

  • Тусгай дунд, дээд боловсролтой;
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан байх;
  • Хүнд машин механизмын засвар үйлчилгээний онолын болон практикын мэдлэгтэй байх.

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Компьютерийн хэрэглээний программын мэдлэгтэй байх;
  • CAT SIS программ дээр ажиллах чадвартай. Сэлбэгийн задаргаа, схем зураг ойлгодог байх;
  • Англи хэлний мэдлэгтэй байх;
  • Техникийн өргөн талын мэдлэгтэй, сэтгэн бодох чадвартай байх;
  • Сургалт зохион байгуулж, сургах чадвартай байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 | 3400 | 94783000