Уурхайн сувилагчийн ажлын байр

Таныг Уурхайн “Сувилагч” – ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн эмнэлгийн эмчийг уурхайн талбайд анхны тусламж үзүүлэхэд туслах;

  • Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл хөтлөлд хийхэд туслах;

  • Ариутгал халдваргүйжүүлэлт стандарт журмын дагуу хийх хяналт тавих;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Сувилахуйн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;

  • Мэргэжлийн байгууллагын сувилахуйн хүчинтэй гэрчилгээтэй байх;

  • Хоёр ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;

  • Яаралтай тусламж болон сэхээн амьдруулах чиглэл эсвэл уурхайн сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болох;

Ур чадвар:

  • Компьетерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;

  • Баримт бичиг боловсруулах, эмхэлж цэгцлэх, бүртгэл хөтлөх чадвартай байх;

  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх;

  • Хүмүүстэй харилцах, зааж сургах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.09.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/