Токарьчин - Засварчин ажлын байр

Таныг Засварын хэлтэст “Токарьчин-Засварчин” - ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Үндсэн ордын хүдэр боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хуваарьт болон ажлын шаардлагын дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах, металь хийц, эд ангийг ажлын зургийн дагуу токарийн машин дээр зорж бэлдэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Тусгай дунд боловсролтой, МЭСҮТ, коллеж, дээд боловсролтой байх;
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс төгссөн байх;
  • Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозасварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай байх;
  • Монгол улсын жолооны  B болон бусад ангилалтай байвал давуу тал болно;

Ур чадвар:

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл, цахилгаан болон хийн гагнуур, хагас автомат багаж, хэрэгслүүд ашиглах  ур чадвартай, дадлага туршлагатай байх;
  • Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх;
  • Гагнах, зүсэх, зурах өндөр чадвартай байх;
  • Шат, явган зам, тавцан, шугам хоолой, тулгуур, ган зэрэг байгууламжийн үйлдвэрлэлийн стандартын талаархи зохих мэдлэгтэй байх;
  • Металлын шинж чанар, хэрэглээний талаархи өргөн мэдлэгтэй байх;
  • Даралтат шугамын гагнуурын ажил хийх категоритой бол давуу тал болно.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.04.14-ний өдрийн дотор HR@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/