Кран тоног төхөөрөмжийн операторын ажлын байр

Таныг Засварын хэлтэст “Кран тоног төхөөрөмжийн оператор” - ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Үндсэн ордын хүдэр боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд засварын үйл ажиллагаанд шаардагдах автокран, манипулятор кран, гүүрэн кран ажиллуулах, оосорлох хэрэгслүүд, гинж, уян татлага, дэгээ, гогцоо, дамар, травесрны бүрэн бүтэн байдлыг хариуцаж үзлэг шалгалтыг тогтмол хийх, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Өргөх механизм ажиллуулах эрхийн үнэмлэхтэй байх;
  • Ачаа өргөх буулгах, оосорлох, дохих дүрэм, журам, арга барил, таблиц, стандартын бүрэн мэдлэг дадлага, туршлагатай байх
  • Хэл яриа, хараа, нүдэн баримжаа сайтай байх
  • Уурхайн суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн суурь мэдлэгтэй байх
  • Монгол улсын В, С, Б болон механизмын ангиллын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байх
  • Өргөх механизм ажиллуулж, ачаа өргөх буулгах, оосорлох ажлын хамгийн багадаа 6 жилийн туршлагатай байх
  • 80-аас дээш тонны даацтай автокран ажиллуулж байсан туршлагатай байх
  • Liebherr автокран дээр ажиллаж байсан туршлагатай байх.

Ур чадвар:

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл, цахилгаан болон хийн гагнуур, хагас автомат багаж, хэрэгслүүд ашиглах  ур чадвартай, дадлага туршлагатай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.07.24-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/