Захиргааны ажилтны ажлын байр

Таныг Засварын хэлтэст “Захиргааны ажилтан” - ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Засварын хэлтсийн бичиг хэрэг, ажилчдын ажил амралтын цагийн хуваарь хөтлөх, засварын ажлын хэвлэсэн ажлын даалгаварт тухайн ажилтай холбогдох зөөвшөөрлийн хуудас, аюулгүй ажиллагааны зааварчилгаа,  засвар үйлчилгээ хийх зааварчилгааг хавсаргах, ажил гүйцэтгэж дуусаад систем дээр хаагдах ажлын түүхийн, Эллипс системд оруулж хадгалах, үйлдвэрийн болон уулын техникүүд, үйлчилгээний машинуудын мото цагийг Эллипс системд шивж оруулах, тоног төхөөрөмжийн зураг, зааварчилгааны номын санг цэгцлэх, хөтлөх, засварын архив хөлтөх, засварын төлөвлөлтйн инженерийн бичиг баримт боловсруулах ажилд туслах, засварын хэлтсийн ажилчдын хөдөлмөр хамгааллын хэрэгслийн карт хөтлөх;

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Их дээд сургууль төгссөн байх.
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан байх.
  • Монгол улсын B ангиллын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байх;

Ур чадвар:

  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний унших, бичих, ярих чадвартай байх.
  • MS office программын орчинд ажиллаж чадвартай байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.04.17-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/