Төлөвлөлтийн инженерийн ажлын байр

Таныг Засварын хэлтэст “Засварын төлөвлөлтийн инженер” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэр, нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын цахилгаан болон механик тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, ажлын наряд, зааварчилгаа гаргах, шаардагдах сэлбэг хэрэгсэл, материалын тооцоо гаргаж, бэлэн байдлыг хангуулах, биечлэн засвар үйлчилгээ хийх, үл эвдэх сорилын хэмжилтүүд хийх.  

Тавигдах шаардлага:

  • Мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн,
  • Цахилгаан, дулааны станц, уул уурхай, хүнд үйлдвэрийн газар ажиллаж байсан туршлагатай;
  • Англи хэлний бичгийн ахисан дундаас дээш түвшний чадвартай;
  • Мэргэжлийн чиглэлийн программууд дээр ажиллах чадвартай;
  • Орон нутагт 7/7 ээлжээр ажиллах боломжтой байх.  

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.08.16-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11 317798