Боловсруулах үйлдвэрийн ахлах мастерын ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрийн хэлтэст “Үйлдвэрийн ахлах мастер” – ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Үйлдвэрийн үйл ажиллагааг тавигдах бүх стандартын шаардлагад нийцүүлэн явуулах
  • Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлагууд, тэдгээр биелэлтийг өндөр хэмжээнд байлгах
  • Инженерийн шийдэл, зардлын хэмнэлтийг хөхүүлэн дэмжих
  • Ээлжийн мастерийн удирдлагын ажлыг хянах
  • Үйлдвэрлэлийн зардлыг хянах
  • Үйлдвэрийн ээлжийн мастерийг шууд удирдах
  • Уулын хэлтэстэй нягт холбоотой ажиллах;
  • Засварын хэлтэстэй нягт холбоотой ажиллах
  • Үйлдвэрлэлийн 7 хоног тутамын тайланг гаргаж, агуулахад хэрэгцээт бараа,  материал болон урвалжийн захиалгад хяналт тавьж, батлах

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Ашигт малтмалын баяжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Ижил төрлийн үйлдвэрт найм ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Ажилд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны арга барилаар хандах

Ур чадвар:

  • Хөнгөн тэрэг  жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
  • Хөнгөн тэрэг аюулгүй жолоодох ур чадвартай байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Ажилтнуудад ажил, мэргэжилд сургах хүсэл, чадвартай байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.04.16-ны өдрийн дотор Hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/