Нуруулдан уусгалтын Металлургич ажлын байр

Таныг Баяжуулах үйлдвэрийн хэлтэст “Металлургич” – ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Технологийн мэдээллийн санг хөтлөх.
  • Үйлдвэрийн ашиглалтын журмыг шинэчлэх, хэрэгжүүлэх
  • Үйлдвэрлэлийн өдөр тутмын тайлан  мэдээ гаргах
  • 7 хоногийн үйлдвэрлэлийн тайлан гаргах
  • Мэдээллийн санд оруулcан  өгөгдлүүдийг  хянах
  • Алтыг цианидад уусгаж нүүрсэнд шингээх орчлын нүүрсийг сар бүр  дээжлэх
  • Нүүрсний идэвхжил шалгах
  • Операторын ажлын хүснэгтийг  боловсруулах
  • Үйлдвэрийн болон уурхайн аюулгүйн ажиллагааны журмыг мөрдөх.
  • Бортогонд өнхрүүлж уусгах туршилтыг үйлдвэрийн тэжээл ба хаягдалд хийх
  • Шинжилгээний чанарт дотоодын QC/QA хяналт хийх
  • Тэжээл болон үйлдвэрийн хаягдалд Спектерийн шинжилгээ сар тутам хийх
  • Алтны өрөөний гулдмайн дээжлэлт
  • АА машин, колориметр, рН болон ууссан хүчил төрөгч хэмжигч багаж, мэрси жинд тохиргоо хийх, ажиллуулах, ажлын бэлэн байдалд байлгах чадвартай байх.

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Ашигт малтмалын баяжуулалт болон металлургийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Ижил төрлийн үйлдвэрт гурав ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Даралтат савтай ажиллах эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх

Ур чадвар:

  • Хөнгөн тэрэг  жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Компьютерийн MS Word, Excel зэрэг хэрэглээний  программууд дээр ажиллах чадвартай байх
  • Ажлыг аюул осолгүй явуулах хандлагатай байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.07.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/