Үйлдвэрийн захиргааны ажилтны ажлын байр

Таныг Баяжуулах үйлдвэрийн хэлтэст “Захиргааны ажилтан” – ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Үйлдвэр болон нуруулдан уусгах хэсгийн ажилчдын зөөврийн хоолны асуудлыг хариуцах,   
  • Ажилтнууд болон зочдыг үйлдвэрийн хэсэгтэй танилцуулах уулзалт болон аялалыг хариуцах.
  • Ажилтнуудын чөлөө авах хүсэлтэд хяналт тавьж, чөлөөтэй байгаа хүнийг орлож ажиллах хүн байгаа эсэхэд хяналт тавих.
  • Шаардлагатай тохиолдолд бичгийн орчуулга хийх
  • Агуулахаас бараа авах, сканнер, олшруулах машин дээр ажиллах, суудлын автомашин жолоодох зэрэг бусад үүргийг гүйцэтгэх.
  • Хүний нөөцийн хэлтэсийн  уяалдаа холбоог хангаж ажиллах
  • Ажилчдын цагийн бүртгэлийг бүртгэх.
  • Удирдлагаас өгсөн өөр бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэх
  • Шаардлагатай бол ахлах болон ээлжийн мастеруудын ажилд туслалцаа үзүүлэх
  • Хэлтсийн хэмжээнд зохиогдох чухал хурал, уулзалтуудын үеэр бичлэг хийж тэмдэглэлийг  хөтлөх.
  • Yйлдвэрийн өргөн  хэрэглээний зүйлс  болон бичиг хэргийг хариуцах
  • Aюулгүй ажиллагааны мэдээ тайланг боловсруулах
  • Стандарт үйл ажиллагааны болон аюулгүй ажиллагааны журмуудыг хянан засварлах

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Компьютерийн MS Word, Excel зэрэг хэрэглээний  программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
  • Алтны болон ижил төстэй үйлдвэрт ажилласан туршлагатай байх

Ур чадвар:

  • Хөнгөн тэрэг  жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
  • Компьютерийн MS Word, Excel зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Ажлыг аюул осолгүй явуулах хандлагатай байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.04.21-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/