Агуулахын ажилтны ажлын байр

Таныг Хангамжийн хэлтэст “Агуулахын ажилтан” - ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Бараа материалын үндсэн агуулах, химийн бодисын агуулах, түлшний агуулах, агуулахын чингэлэг болон хашаанд хадгалагдаж буй бүх бараа материалыг хэрэглэгч хэлтсийн ажилтнуудад олгох;
  • Тээврийн компани болон шуудангийн автобусаар ирсэн ачаа сэлбэг хэрэгслийг хүлээн авч тус бүрийн зохих байршилд нь байрлуулж хадгалах;
  • Агуулахын нөөц бүрдүүлэлтэд хяналт тавьж хангамжийн ажилтнуудад тухай бүрд мэдээлэх;
  • Өдөр тутмын орлого болон зарлагын мэдээлэл өгөгөдлөө Эллипс системд оруулах;
  • Агуулахын өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах.

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • Агуулахад ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
  • Сэрээт өргөгч барьж байсан туршлагатай байх.
  • Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний программын мэдлэгтэй байх;
  • Хурдан хэмнэлтэй орчинд ажиллах чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай, идэвх санаачлагатай байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.05.17-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/