Таныг Уулын ашиглалтын хэлтэст “Уурхайн ээлжийн мастер” - ын ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхайн талбайд төслүүд дээр ажиллаж байгаа уулын ашиглалтын хэлтсийн үндсэн болон түр гэрээт операторуудыг хариуцан ажиллах;
- Ээлжийн операторуудад аюулгүй ажиллагааны болон ажлын зааварчилгаа өгөх
- Уурхайн ашиглалтын өдөр тутмын төлөвлөгдсөн ажлыг хийхдээ техникүүдийг хувиарлах,
- Шинэ төслүүдтэй холбоотой зам засвар болон бусад шаардлагатай аюулгүй ажиллагаатай холбоотой арга хэмжээг цаг тухайд нь засаж залруулах арга хэмжээ авах;
- Уурхайн уулын хэсгийн ээлжийн мэдээг гаргах;
- Уулын бүтээлийг жигд бүтээмжтэй ажиллах зохион байгуулалтыг хийж ажиллах; зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж уурхайн орлогч даргын шууд удирдлага дор ажиллах.
Тавигдах шаардлага:
- Уул уурхайн мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн байх;
- Уул уурхайн бүх техник ажиллуулах болон ээлжийг хариуцан ажиллаж байсан ажлын туршлагатай,
- Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
- Уул уурхайн бүх төрлийн тоног төхөөрөмжийг мэргэжлийн өндөр түвшинд барих чадвартай;
- Уурхайн компанид мастераар ажиллаж байсан туршлагатай
- Удирдан зохион байгуулах өндөр чадвартай;
- Бусад хэлтсийн инженер техникийн ажилтануудтай харилцах харилцааны өндөр соёлтой байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.07-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3130/