Уурхайн ерөнхий мастерын ажлын байр

Таныг Уулын ашиглалтын хэлтэст “Уурхайн ерөнхий мастер” - ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн талбайд төслүүд дээр ажиллаж байгаа уулын ашиглалтын хэлтсийн үндсэн болон гэрээт компанийн ээлжийн мастеруудыг ахалж ажиллах;
  • Уурхайн талбайд ажиллаж байгаа уулын хэсгийн үндсэн, гэрээгээр болон хөлсөөр ажилладаг мастер операторуудын өдөр тутмын ажилд хяналт тавьж ажиллах,
  • Уурхайн ашиглалтын хэлтсийн төлөвлөгдсөн  ажлыг хийхдээ техникүүдийг хувиарлах,
  • Шинэ төслүүдтэй холбоотой зам засвар болон бусад шаардлагатай аюулгүй ажиллагаатай холбоотой арга хэмжээг цаг тухайд нь засаж залруулах арга хэмжээ авах;
  • Ээлжийн мастеруудад аюулгүй ажиллагааны болон холбогдох зааварчилгаа өгөх;
  • Уурхайн уулын хэсгийн өдөр шөнийн ээлжийн мэдээг нэгтгэн  тайлагнах;
  • Уулын бүтээлийг жигд бүтээмжтэй ажиллах зохион байгуулалтыг хийж ажиллах; зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж уурхайн орлогч даргын шууд удирдлага дор ажиллах.

Тавигдах шаардлага:

  • Уул уурхайн мэргэжлээр их дээд сургууль, коллеж төгссөн байх;
  • Уул уурхайн бүх техник ажиллуулах болон ээлжийг хариуцан ажиллаж байсан ажлын туршлагатай,
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Уул уурхайн бүх төрлийн тоног төхөөрөмжийг мэргэжлийн өндөр түвшинд барих чадвартай;
  • Уурхайд мастер, ерөнхий мастераар ажиллаж байсан туршлагатай;
  • Удирдан зохион байгуулах өндөр чадвартай;
  • Бусад хэлтсийн инженер техникийн ажилтануудтай харилцах харилцааны өндөр соёлтой байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.07-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/