Таныг Ил уурхайн Инженер төлөвлөлтийн албанд “Маркшейдер" - ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Бороо болон Улаанбулаг уурхайн бүхий л инженерчлэлийн тооцоолол, хэмжилт зураглалын ажлыг хийж гүйцэтгэх
- Хаягдлын далангийн батлагдсан зураг төслийн дагуу өндөрлөхөд инженерийн дэмжлэг үзүүлж ажиллах
- Хаягдлын далангийн дэвсэлт, нягтаршуулалт хийж буй бүх үйл ажиллагаанд налуугийн болон түвшингийн хяналтыг хийж гүйцэтгэх харъяалах мастер, инженерүүдэд тайлагнаж ажиллах
- Мөн Ил уурхайн болон ачигч тоног төхөөрөмжийн ахилт хэмжилтийг хийж гүйцэтгэн тоног төхөөрөмжийн бүтээлийг тодорхойлох
- Төслүүдийн талбайд өөрчлөгдөж буй бүхий л ахилт өөрчлөлтийг хэмжиж уурхайн топо зургийн санд хадгалах
- Ил уурхайн газрын төлөвлөлтийн инженерийн удирдлаг доор уурхайн бүхий л тайлан мэдээ, төлөвлөгөө тооцоолуудыг хийж гүйцэтгэх
Тавигдах шаардлага:
-
Уул уурхайн Маркшейдер эсвэл Геодези чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Богино долгион GPS багаж болон электрон тахиометр ашиглаж байсан туршлагатай байх
- Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль хамгийн багадаа баклаврын зэргээр төгссөн байх;
- Жолооны В ангилалын үнэмлэхтэй байх;
- Бусад ур чадвар:
- Удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх
- Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
- Цаашид суралцан хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.06.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/, 94783000