Хуульчийн ажлын байр

Таныг Хуулийн хэлтэст “Хуульч” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Улаанбаатар дахь оффист ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Компанийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх, хуульд нийцүүлэх, хуулийн дүгнэлт гаргах;
  • Байгууллагын эрх зүйн эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх;
  • Компанийн дотоодод хэрэгжиж байгаа  дүрэм, заавар журмыг холбогдох хуульд нийцүүлэх, хуульд болон хоорондоо нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөх;
  • Компанийн хууль эрх зүйн бичиг баримт боловсруулах, боловсруулсан төслийг хянах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хуулийн нийцлийг хангуулах;
  • Компанийн ажилтнуудад холбогдох асуудлаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, хуулийг тайлбарлах;
  • Олгогдсон эрх хэмжээний хүрээнд компанийг хууль эрх зүйн асуудлаар гадаад, дотоодод төлөөлж төрийн болон хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагуудтай харилцаж ажиллах.

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Хууль, эрх зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Өмгөөлөл, хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлж байсан туршлагатай;
  • Бусад орны хууль, эрх зүйн талаар мэдлэгтэй байх;
  • Хуулийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

 

Ур чадвар, мэргэшил:

  • Хууль эрх зүйн бичиг баримт боловсруулах, судалгаа хийх, гэрээ хянах, дүгнэлт гаргах чадвартай,
  • Аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, асуудалд олон талаас хандах, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлэгч, идэвх санаачлагатай, зөв хандлагатай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажилдаа хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.05.26-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/