Системийн техникчийн ажлын байр

Таныг Мэдээллийн технологийн хэлтэст “Системийн техникч” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Улаанбаатар дахь оффист ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Windows server OS бусад сервер программ хангамж, хэрэглээний программыг суулгах, тохиргоо хийх;
  • Системийн хэвийн ажиллагаатай холбоотой компьютерийн техник, програм хангамж, байгууллагын дотоод серверүүдэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд сайжруулах боломжийн талаар судалгаа хийж, шинэчлэл сайжруулалт хийдэг байх;
  • Мэдээллийн аюулгүй байдал, серверийн бүх төрлийн хамгаалалт, нөөцлөлтийн арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх, гэмтэл саатлыг богино хугацаанд тодорхойлж, зохих арга хэмжээ авах, гэмтлийн бүртгэл хөтлөх;
  • Сервер, системүүдийн холбогдох лиценз түүнтэй хамааралтай үйлчилгээг хянах, хэрэгжүүлэх;
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохируулан мэргэжлийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай өгөх;
  • Шаардлагатай бол бусад холбогдох ажил үүргийг гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш хугацаанд ажилласан бол давуу тал болно.
  • Microsoft болон бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг ашиглах мэргэжлийн гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • Мэдээллийн системийн талаарх ерөнхий ойлголт сайтай байх, сүлжээний бүтэц бүрэлдэхүүн ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.

Ур чадвар, мэргэшил:

  • Microsoft server, client, cloud, office 365 бүтээгдэхүүнүүдийн талаар мэдлэгтэй байх;
  • Server хэрэглээний төрлийн програмуудыг мэддэг байх (AD, Hyper-V, Vmware, Exchange, file server, print server, backup server etc..)
  • HP ProLiant, Dell, storage серверүүдийн бүтэц, ашиглалт, засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй байх;
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай, эерэг хандлагатай, асуудлыг зөв талаас нь харах, олон асуудлыг зэрэг шийдэх, ажлаа тайлагнах ур чадвартай байх;
  • Шинэ зүйл турших, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.20-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/