Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчины ажлын байр

Таныг Засварын хэлтэс “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчин” - ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллах, 7 хоног амрах ээлжийн хуваариар Засварын хэлтсийн ээлжийн мастерт ахлаа тайлагнан түүний шууд удирдлаганд ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх;
  • Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх.

Тавигдах шаардлага:

Мэргэжил ур чадвар

  • Механикийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Өргөх механизм болон даралтат савтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  • Хүнд даацын тоног төхөөрөмжийн гидр систем, хөдөлгүүр болон бусад эд ангийн оношилгоо засвар хийх, гидр схем цахилгаан схем унших чадвартай байх;
  • CAT SIS программ болон ET ашиглаж оношилгоо хийх чадвартай байх;
  • CAT болон Liebherr гидр экскаватор, CAT ачигч, Volvo truck, Howo truck зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажилласан туршлагатай байх;
  • Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх.

Ур чадвар

  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжих тохируулах ажлыг хийх чадвартай байх;
  • Насос араан дамжуулга, гидрийн систем холхивч бэхлэх эд анги, дамжуулах хоолойн систеийг шинээр суурьлуулах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
  • Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн хүнд даацын тоног төхөөрөмжүүд дээр бие даан оношилгоо болон засвар үйлчилгээ хийх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.07.10-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 |3123, 3130|