Засварын төлөвлөлтийн инженерийн ажлын байр

Таныг Засварын хэлтэст “Уулын засварын төлөвлөлтийн инженер” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уулын хүнд машин, механизм, суурин дизель генератор, уурхайн үйлчилгээний тусгай тээврийн хэрэгслүүд, автокран, уурхайн жижиг тэрэгнүүд, засварын цехийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагаа бэлэн байдлыг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон, гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд, ажлын наряд, зааварчилгаа гаргах, шаардагдах сэлбэг хэрэгсэл, материалын тооцоо гаргаж, бэлэн байдлыг хангуулах үүрэг хүлээнэ.  

 

Тавигдах шаардлага:

  • Мэргэжлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн,
  • Уул уурхайн хүнд машин механизмын засвар, үйлчилгээний газар ажиллаж байсан туршлагатай;
  • Англи хэлний бичгийн дунд / дундаас дээш түвшний чадвартай;
  • Мэргэжлийн чиглэлийн программууд дээр ажиллах чадвартай;
  • Орон нутагт 7/7 ээлжээр ажиллах боломжтой байх.  

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.07.10-ний өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11 317798