Уулын операторын ажлын байр

Таныг Уурхайн ашиглалтын хэлтэст “Уулын оператор”-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллах, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхай, газар шороо, зам засвар тэдгээртэй адилтгах машины операторч нь Экскаватор, Автогрейдэр, Бульдозер, Ачигч болон хүнд даацын өөрөө буулгагч авто самосваль, Тэсрэх бодис зөөх тусгай тоноглогт машин/АНФО, индүүний машин, цас түрэгч, бохир сорох машин, усны машин, түлшний машин болон эдгээртэй адилтгах машинуудыг жолоодно.

 

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  • Тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэх болон сертификат Монгол улсын жолооны М ангилалтай байх;
  • Бороогоулд компанийн сургалтын хэлтсээс уурхайн, газар шорооны, зам засварын болон тэдгээртэй адилтгах машин, механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах эрх авсан байх;
  • Уурхай, газар шороо, зам засвар, үйчилгээ тэдгээртэй адилтгах машиныг ажиллуулж байсан ажлын туршлагатай байх
  • Орон нутагт 14/7 ээлжээр ажиллах боломжтой байх.  

 

Ур чадвар:

  • Жолоодлого болон бүх төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж заавар зөвлөгөөг дагаж мөрдөж ажиллах;
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах;
  • Өөрийн болон багийн өсөн дэвших нөхцөлд нээлттэй хандах;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.07.10-ны өдрийн дотор  hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11 317798