Өрөмдлөг тэсэлгээний ажлын хяналтын инженерийн ажлын байр

Таныг Уурхайн ашиглалтын хэлтэст Өрөмдлөг тэсэлгээний ажлын хяналтын инженер-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй удирдан зохион байгуулахад гэрээт компанийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангахад хангуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, тэсрэх материалын зарцуулалтанд хяналт тавих зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж уурхайн ерөнхий мастерын шууд удирдлага дор ажиллана.

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Уурхайн ашиглалтын чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
  • Уул уурхайд өрөмдлөгө тэсэлгээний чиглэлээр 3 жилээс доошгүй ажилласан туршлагатай байх;
  • Windows болон Excel программ дээр ажиллах ажлын туршлагатай;
  • Өрөмдлөг тэсэлгээний ажлын тооцоолол хийх, шалгах, үнэлгээ хийх туршлагатай;

Ур чадвар:

  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Тэсэлгээний ажлыг аюулгүй гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, удирдан зохион байгуулах дадлага туршлагатай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.08.10-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/