Уурхайн геологичийн ажлын байр

Таныг Хайгуул, хүдэр хяналтын хэлтэст “Уурхайн геологич” -ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн хэсэгт явагдах хайгуулын өрөмдлөгийн ажлыг бүрэн хариуцаж ажиллах;
  • Баганат болон уруу эргэлтэт өрөмдлөгийн баримтжуулалтыг (logging) хийх;
  • Хайгуулын өрөмдлөгийн дээжлэлтийн чанарын хяналтыг хариуцан ажиллах;
  • Чөмгөн дээж дээрх геотехникийн бичиглэл хийх;
  • Өрөмдлөгийн үр дүн өгөгдлийн сан бүрдүүлэх;
  • Өрөмдлөгийн гэрээт компанийн АА-г хариуцах, уурхайн үйл ажиллагаатай уялдаж өрөмдлөгийг явуулах;
  • Уурхай дахь хана, мөргөцгийн геологийн зураглалыг үйлдэх;
  • Ил уурхайд явагдах бүх төрлийн дээжлэлтийн ажлыг хариуцаж явуулах, оролцох;
  • Хайгуулын ажлын болон бусад хийгдсэн ажил дээрээ долоо хоног, сараар мэдээ тайлан гаргах;
  • Геологийн хэлтсийн аж ахуйн талын бусад ажлуудыг хариуцах;
  • Шаардлагатай тохиолдолд хүдэр хяналтын геологичийг орлож ажиллах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  • Геологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Геологийн зураглал, хайгуулын чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Өрөмдлөгийн ажлыг талбай дээр хариуцан ажиллаж, цооногийн баримтжуулалт геологийн бичиглэлийг хийх ур чадвартай байх;

Ур чадвар

  • GIS-ын программууд дээр ажиллах ур чадвартай байх;
  • Зураг график болон тайлан харьцуулалт хийх ур чадвар эзэмшсэн байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/