Машинистын ажлын байр

Таныг Засварын хэлтэст “Машинист” -ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

 

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, тоноглол, хэрэглэлүүдийн засвар үйлчилгээнд зориулж шаардлагатай сэлбэг, деталь, эд ангийг дотоод зоролтын суурь машин дээр зорох; 
  • Үйлдвэрлэх ажлыг ажлын наряд зааварчилгааны зургийн дагуу хийж гүйцэтгэх;
  • Засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг зөв ашиглаж ажиллуулах; 
  • Тусгай шаардлагатай гагнуурын ажил хийж гүйцэтгэнэ.

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил ур чадвар 

Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс төгссөн байх; 

Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозасварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно; 

Монгол улсын жолооны B ангилалтай байх. 

Ур чадвар 

Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай;

Гар болон цахилгаан багаж хэрэгслүүдийг ашиглах ур чадвартай байх; 

Металлын шинж чанар, хэрэглээний талаарх өргөн мэдлэгтэй байх; 

Даралтад савтай ажиллаж байсан туршлагатай байх; 

Олон талын механикийн өргөн мэдлэгтэй байх; 

Ажлын зургийг уншиж ойлгох чадвартай байх. 

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.06.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/