Боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан Сургагчын ажлын байр

Таныг Хүний нөөцийн хэлтэст “Боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан Сургагч” - ийн ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Үйлдвэрийн сургалт болон үйлдвэрийн технологийн сургалтуудыг хариуцан зохион байгуулах;
  • Ажилтнуудын үйлдвэрийн үе шат бүрт ажиллах чадварыг олгох зорилгоор мэргэшүүлэх, чадваржуулах сургалтуудыг зохион байгуулах;
  • Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны сургалтуудыг тухай бүрт зочин болон шинэ ажилтнуудад хүргэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  • Үйлдвэрлэлийн ашиглалт болон сургалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт 5 болон түүнээс дээш жил ажилласан байх;
  • Үйлдвэрийн ашиглалтын чиглэлээр сургалт удирдан явуулж байсан туршлагатай байх;
  • Сургалтын чиглэлээр тодорхой ур чадвар олгох сургалтад хамрагдаж байсан бол давуу тал болох;

Ур чадвар

  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
  • Хэрэглээний болон үзүүлэн таниулах чиглэлийн программ хангамжуудад ажиллах чадвартай байх;
  • Бүтээлч, шинийг эрэлхийлэгч сэтгэлгээтэй байх;
  • Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.11.09-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/