Хүний нөөцийн мэргэжилтний ажлын байр

Таныг Хүний нөөцийн хэлтэст “Хүний нөөцийн мэргэжилтэн” - ний ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхай дээрх нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа;
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр;
  • Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа;
  • Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн талаар мэдлэгтэй байх;

Ур чадвар

  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
  • Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.11.05-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/