Хөнгөн тэрэгний засварчны ажлын байр

Таныг Техник ашиглалт засварын хэлтэст "Хөнгөн тэрэгний засварчин"-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллах, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана. 

Үндсэн чиг үүрэг:

  • Хөнгөн тэрэгний бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх;
  • Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлагыг хангаж, хөнгөн тэрэгнүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;

Мэргэжил ур чадвар:

  • Механикийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
  • Уул уурхай болон хөнгөн тэрэгний засварын газар засварчнаар ажиллаж байсан туршлагатай;
  • Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;
  • Өргөх механизм болон даралтат савтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
  • Хөнгөн тэрэгний , хөдөлгүүр болон бусад эд ангийн оношилгоо засвар хийх, гидр схем цахилгаан схем унших чадвартай;
  • Оношилгооны багаж ашиглаж, оношилгоо хийх чадвартай;
  • Ford Ranger,Toyota ,Hyundai,Volvo truck, Howo truck зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажилласан туршлагатай;
  • Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх;

Ур чадвар:

  • Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжих тохируулах ажлыг хийх чадвартай байх
  • Насосг араан дамжуулга, гидрийн систем холхивч бэхлэх эд анги, дамжуулах хоолойн систеийг шинээр суурьлуулах, засвар үйлчилгээ хийх чадвартай
  • Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн хөнгөн тэрэг болон хөдөлгөөнт тоног төхөөрөмж дээр бие даан оношилгоо болон засвар үйлчилгээ хийх чадвартай 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

 

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.09.30-ны өдрийн дотор Hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/