ХӨЛСӨӨР АЖИЛЛАГЧ ИРГЭН АВНА.

Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт  “ Жолооч ” албан тушаалд хөлсөөр ажиллагч авна.

Үндсэн үүрэг:

  • Кемпийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Атко болон Нэйшнл кэмпийн байгууламжийн доогуурх бохир болон цэвэр усны шугам хоолойнуудыг дулаалж, халаагч кабелуудыг шалгах;
  • Уурхайн шугам хоолойнуудын дулаалга цэвэрлэгээний ажлуудыг хийх;
  • Ажилчдын амралтын байр засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх;
  • Улаанбулагийн ажилчдын оффисын тохижилтийн ажил гүйцэтгэх;
  • Цагийн хуваарийн дагуу ажилтнуудыг ажлын байр болон амралтын байр, Улаанбулаг болон Бороогийн уурхайн хооронд зөөх;
  • Уурхайн барилга байгууламжийн засвар, тохижилт үйлчилгээний ажилд туслах;

Мэргэжил, туршлага:

Ур чадвар:

  • Жолооны D ангилалтай мэргэшсэн жолооч байх
  • 5 жилээс дээш хүн тээврийн автобус барьсан туршлагатай байх
  • Барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно.
  • Барилгын гар болон цахилгаан багажуудыг ажиллуулах чадвартай байх
  • Барилгын сэлбэг бараа материалын талаар мэдлэгтэй байх
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх
  • Барилгын байгууламжийн заслын ажилд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.08.04-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал :

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/