Таныг Захиргаа, хүний нөөцийн газарт “Оффисын ресепшн”-ийн ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Ажлын цагаар Улаанбаатар оффист албан ажлаар нэвтэрч буй зочдыг хүлээн авч мэдээлэл өгөх, бүртгэх, холбогдох ажилтанд мэдээлэх ажлыг шуурхай зохион байгуулах;
- Оффисын ажилтнаас ирсэн хүсэлт, захиалгын дагуу УБ жолооч нарыг Улаанбаатар хот, уурхай болон хөдөө орон нутагруу явах маршрут, хугацааг зохистой байдлаар хувиарлах, хөдөлгөөний мэдээлэл хүлээн авах, аюулгүй тээвэрлэлтэд хяналт тавих,
- уурхайн чиглэлд зорчиж байгаа ээлжийн ажилтнуудын бүртгэл мэдээллийг хөтлөн хянан зохицуулалт хийж ажиллах;
- Бусад байгууллага руу явуулах баримт бичгийн хаягжилт, бүртгэлийг хийж, шуудан хүргэлтийн байгууллагад хүлээлгэж өгөх, илгээх, бусад байгууллагаас ирсэн баримт бичиг, шуудан, илгээмжийг хүлээн авах, бүртгэл хөтлөх, холбогдох ажилтанд мэдээлэх;
- Dусад байгууллага руу явуулах баримт бичгийн хаягжилт, бүртгэлийг хийж, шуудан хүргэлтийн байгууллагад хүлээлгэж өгөх, илгээх, бусад байгууллагаас ирсэн баримт бичиг, шуудан, илгээмжийг хүлээн авах, бүртгэл хөтлөх, холбогдох ажилтанд мэдээлэх;
Тавигдах шаардлага:
- Мэргэжил, туршлага:
- Харилцааны өндөр соёл, ур чадвар сайтай
- Англи хэлний яриа болон бичгийн дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.03-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум,Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/