Хамгаалалтын ажилтны ажлын байр

Таныг Хамгаалалтын хэлтсийн  “Хамгаалалтын ажилтан”-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Үйлдвэрийн пост, уурхайн шалган нэвтрүүлэх постонд үүрэг гүйцэтгэнэ.
  • Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах;
  • Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх;
  • Компанийн дотоод бодлого журмын биелэлтэнд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох;

Тавигдах шаардлага:

  • Бүрэнд дундаас дээш боловсролтой;
  • Цэрэг цагдаагийн байгууллагад болон Уул уурхайн хамгаалалтад ажиллаж байсан туршлагатай;
  • Бэлтгэл сургуулилалтанд хамрагдах, ачаалал даах чадвартай;
  • Бичгийн болон харилцааны ур чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Биеийн өндөр 180 см-ээс дээш байх;
  • Спортоор хичээлэлдэг байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.09.30-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум,Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/