Нуруулдан уусгалтын ээлжийн мастерын ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрийн хэлтэст "Нуруулдан уусгалтын ээлжийн мастер"-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллах, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана. 

Үндсэн чиг үүрэг:

Нуруулдан уусгалтын бутлуурын үйл ажиллагааг хариуцах

Нуруулдан уусгалтын бутлуурын үйл ажиллагааг осол зөрчилгүй, цаг хугацаанд нь үр бүтээлтэй удирдан явуулах

Үйлдвэрийн төлөвлөгөөт болон технологийн үзүүлэлтүүдийг батлагдсан төсвийн хүрээнд хариуцан ээлжээ хангах

Техник тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус зогсолттой холбоотой асуудлаар шаардагдах ажлын захиалыг цаг алдалгүй үүсгэх

Бутлуурын болон Нуруулдан уусгалтын өдөр тутмын мэдээ тайланг гаргах

Бутлуурын ажилтнуудад гүйцэтгэх ажилтай нь холбогдох аюулгүй үйл ажиллагааны зааварчилгааг өгөх ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангаж ажиллах

Шохойн хэрэглээг зохистой хэмжээнд харьцаа үүсгэж өгөхөд анхаарч ажиллах

Химийн бодисын талаарх сургалтад хамрагдснаар Нуруулдан уусгалтанд ашиглагдаж буй химийн бодис шохойтой харьцаж ашиглах, найруулах

Краны операторын болон оосорлогч дохиочны сургалтад хамрагдснаар нүүрсэнд шингээх үйлдвэрийн гүүрэн краныг ажиллуулах

Мэргэжил ур чадвар:

Хүдэр боловсруулах ба ашиглах чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;

Уул уурхайн боловсруулах үйлдвэр бутлуур дээр ажиллаж байсан туршлагатай байх 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.03.19-ний өдрийн дотор Hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

Иргэний үнэмлэхийн хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3125, 3400/