Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн засварчин ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрийн хэлтэст "Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн засварчин"-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллах, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана. 

Үндсэн чиг үүрэг:

  • Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжүүдийн  механик засварын ажил хийх;
  • Хаягдлын далангаас үйлдвэр үрүү, үйлдвэрийн технологийн эргэлтийн усны шугам хоолойн угсрах, дулаалах, засах;
  • Уурхай 2-оос үйлдвэр үрүү, технологийн ус татах нассоны станц барих, механикийн ажил хийх
  • Боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт их зогсолтоор, механик засварын ажил хийх

Мэргэжил ур чадвар:

  • Тусгай дунд боловсролтой, МЭСҮТ, коллеж, дээд боловсролтой байвал сайн.
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс төгссөн байвал сайн
  • Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозасварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан, дадлага туршлагатай байх
  • Монгол улсын В ангиллын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байх,
  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл ашиглах чадвар сайн, туршлагатай байх
  • Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх
  • Шат явган зам, тавцан, шугам хоолой, тулгуур, ган зэрэг байгууламжийн үйлдвэрлэлийн стандартын талаархи зохих мэдлэгтэй байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.05.27-ны өдрийн дотор Hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3125, 3123, 3400/