Уурхайн барилгын мастер ажлын байр

Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт “Уурхайн барилгын мастер”-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн аж ахуйн хэсгийн мужаан, сантехникч ажилтнуудад өдөр тутмын ажлын зааварчилгаа өгөх ба ажлын үр дүнг тайлагнах;
  • Уурхайн аж ахуйн хэсгийн баримт бичгийг хариуцах;
  • Уурхай дахь кемпийн үйл ажиллагааны талаарх тайлан мэдээ бэлтгэх холбогдох ажилтнуудад цаг хугацаанд нь хүргүүлэх, үүнд хяналт тавих;
  • Өөрийн хэсгийн харьяа гэрээт компаниудын гэрээ хэлцэл санал оруулах, гүйцэтгэх, ажил үүрэгт хяналт тавих, зааварчилгаа авах;
  • Уурхайн захиргааны төсвийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг гаргахад шууд удирдлагад дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Уурхай дахь барилга байгууламжийн засвар үйлчилгээг хариуцах;
  • Уурхайн талбайд үйлчилгээний машин болон шуудангийн автобусны жолооч нарын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг даалгавар өгөх, тээврийн хэрэгслийг зохих, ёсоор засвар үйлчилгээнд хамруулахтай холбоотой чиг үүрэг;
  • Хэлтсийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд шууд удирдлагад хандан санал оруулах, уурхайд шинээр ирж буй ажилтнуудад кемпийн зааварчилгаа өгөх;
  • Систем дээр ажлын захиалга үүсгэх болон шаардлагатай бараа материалын захиалгыг оруулах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Барилгын инженерээр их дээд сургууль болон холбогдох сургуулийг төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй байх;
  • Барилга байгууламжийн засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай байх;
  • В ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, тайлан, тооцоо, график гаргах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.09.30-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум,Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/