Баяжуулах үйлдвэрийн операторчын ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт "Баяжуулах үйлдвэрийн операторч"-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэрт хүдэр хүлээн авах, бутлах, дамжуулах ба нөөцлөх, тээрэмдэх, зутангийн насос ажиллуулах, циклоноор ангилах, өтгөрүүлэгч болон уусгалт шингээлт, хоргүйжүүлэх, десорбци, гравитацийн дамжлагуудын үйл ажиллагааг ISO стандар журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажиллуулахад оршино. 

Тавигдах шаардлага:

Боловсрол туршлага:

  • Бүрэн дунд олон түүнээс дээш боловсролын зэрэгтэй /Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх/
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх
  • Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлага хуримтлуулсан байх
  • Төрөл бүрийн насосыг ажиллуулж байсан туршлагатай байх
  • Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтад хамрагдсан байх
  • Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх чадвартай байх

Мэргэжил ур чадвар:

  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай
  • Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан эрхийн үнэмлэх авсан байх
  • Краны аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
  • Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
  • Монгол Улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах
  • Ажлын ачаалал даах, шударга, итгэл даах чадвартай байх
  • Аливаа буруу үйлдлийг нэн даруй таслан зогсоож зохистой арга хэмжээ авах чадвартай байх
  • Технологи, тоног төхөөрөмжүүдийг нэршил заавруудыг англиар дунд түвшинд мэддэг байх
  • Өөрийн мэдлэгээ бусад ажилтнууд, гэрээт ба зочдод хүргэх чадвартай байх

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.11.26-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3125, 3400/