Металлургичийн ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт "Металлургич"-ийн ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны өдөр тутмын технологийн горим, хүдрийн дээж бэлтгэх;
  • Технологийн судалгаа хийх, урвалж болон ган бөмбөлөгийн хэрэглээ, дамжлагуудын дээжлэлтүүдэд хяналт тавих;
  • Батлагдсан төсөв тооцооны дагуу зорилтот үзүүлэлтүүдийг ханган үр бүтээлтэй ажиллах;

 

Тавигдах шаардлага:

  • Ашигт малтмалын баяжуулалт болон металлургийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх;
  • Уул уурхай хүдэр боловсруулалтын чиглэлээр ажилласан ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Зутан болон шингэний төрөл бүрийн насос, шугам хоолойн систем дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Химийн урвалж бодисууд ашиглаж байсан туршлагатай байх;
  • Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүрэм журмуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх;
  • Уул уурхайн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Баяжуулах үйлдвэрийн технологийн дээж авах, бэлтгэх, боловсруулах, турших, технологийн туршилтын схем зохиох, тайлан бичих, боловсруулах тайлагнах чадвартай байх;
  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх;
  • Мэргэжлийн бичиг баримт боловсруулах чадвартай байх;
  • Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан эрхийн үнэмлэхтэй байх;
  • Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх;
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголттой байх;
  • Эрхийн үнэмлэх болон сертификат монгол улсын жолооны B ангилалтай байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.05.17-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3125, 3400/