Эдийн засагчийн ажлын байр

Таныг Эдийн засгийн хэлтэст “Эдийн засагч”-ийн ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Компанийн урт, дунд, богино хугацааны төсвийн гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээллээр дотоод мэдээлэл хэрэглэгчдийг хангах;
  • Олборлосон, үйлдвэрлэсэн, борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцох;
  • Олборлох, боловсруулах, нуруулдан уусгалтын үйл ажиллагааны сарын гүйцэтгэлийн мэдээллүүдийг нэгтгэх, төлөвлөгөөтэй харьцуулсан мэдээлэл бэлтгэх;
  • Хэлтэс нэгжүүдийн тухайн сарын зардлын гүйцэтгэл болон төсөвтэй харьцуулсан мэдээ, тайлан бэлтгэх;
  • Уулын ажлын жилийн тайлан, төлөвлөгөөний Эдийн засгийн тооцоолол, маягтуудыг бэлтгэх;
  • Дээр дурдагдаагүй боловч ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх;

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Санхүү менежмент, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эдийн засгийн онолоор бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Санхүүгийн шинжээч эсвэл эдийн засагчаар уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Компьютерийн хэрэглээний програмууд болон Power BI, ERP системүүд дээр ажиллах, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;

Мэргэжил, ур чадвар:

  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Цаг төлөвлөх, зохион байгуулалт сайтай;
  • Ачаалал даах чадвартай;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.18-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл;

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3125, 3400/