Үйлдвэрийн засварын хэсэгт Засварчины ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Үйлдвэрийн засварын хэсэгт “Засварчин” - ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Үндсэн ордны хүдэр боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжид төлөвлөгөөт, урьдчилсан сэргийлэх хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горимын хүрээнд ажлын нарядын дагуу болон засварын мастеруудаас авсан зааварчилгааны дагуу аюулгүй, үр дүнтэй хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил ур чадвар

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль курс төгссөн байх;
  • Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозасварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан дадлага, туршлагатай байх;
  • Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх;

Ур чадвар

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвартай гар болон цахилгаан багаж хэрэгсэл цахилгаан болон хийн гагнуур, хагас автомат багаж, хэрэгслүүд ашиглах ур чадвартай, дадлага туршлагатай байх;
  • Ажлын зургийг уншиж ойлгох чадвартай байх;
  • Шат, явган зам, тавцан, шугам хоолой, тулгуур ган зэрэг байгууламжийн үйлдвэрлэлийн стандартын талаарх зохих мэдлэгтэй байх;
  • Металлын шинж чанар, хэрэглээний талаарх өргөн мэдлэгтэй байх;
  • Даралтат савтай ажиллаж байсан туршлагатай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.14-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 |3125, 3400|