Таныг Боловсруулах үйлдвэрт “Баяжуулах үйлдвэрийн операторч” – ын ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Боловсруулах үйлдвэрт хүдэр хүлээн авах, бутлах, дамжуулах ба нөөцлөх, тээрэмдэх, зутангийн насос ажиллуулах;
- Циклоноор ангилах, Өтгөрүүлэгч болон уусгалтын шингээлт, хоргүйжүүлэх, десорбци, гравитацийн дамжлагуудын үйл ажиллагааг ISO стандарт журмын дагуу аюулгүй байдлаа хангаж үр бүтээлтэй ажилуулах;
Тавигдах шаардлага:
- Бүрэн дундаас дээш боловсролтой байх
- Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх
- Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх
- Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх
- Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан туршлагатай байх
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх
- Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх
- Бичгийн болон харилцааны чадвартай байх
- Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
- Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх
- Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
- Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.06.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3126/, 94783000