Нуруулдан уусгалтын бутлуурын операторчын ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрт “Нуруулдан уусгалтын бутлуурын операторч” – ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Нуруулдан уусгалтын бутлуурийг үйл ажиллагааны тогтоосон журам стандарт болон үйлдвэрлэлийн зорилтот үзүүлэлтийн дагуу аюулгүй байдлыг хангаж үр бүтээлтэй ажиллах
  • Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийг ажиллуулах;
  • Хүдэр хүлээн бункерийг улаан, ногоон гэрлээр зохицуулж ажиллах;
  • Гидравлик тэжээгчийг ажиллуулах;
  • Хүрдэн шүүр, хацарт бутлуур ажиллуулах;
  • Туузан дамжуулагч CV#5, CV#7, Cv#8- уудыг ажиллуулах;
  • Химийн бодисын талаарх сургалтад хамрагдснаар Нуруулдан уусгалтанд ашиглагдаж буй химийн бодис шохойтой харьцаж ашиглах найруулах

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дундаас дээш боловсролтой байх
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх
  • Уул уурхай хүдэр боловсруулах чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Төрөл бүрийн насосыг ажиллуулах чадвартай байх
  • Даралтат сав ба өргөх тоног төхөөрөмжийн сургалтанд хамрагдсан байх
  • Химийн бодис урвалжтай харьцаж мөн ашиглаж байсан туршлагатай байх
  • Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх
  • Ашигт малтмал баяжуулалтын технологи болон хүдэр боловсруулалт түүнтэй дүйцэх уул уурхайн мэргэжил эзэмшсэн байх
  • Бичгийн болон харилцааны чадвартай байх
  • Краны аюулгүй ажиллагаа сургалтад хамрагдаж краны аюулгүй ажиллагаа хариуцагчийн үнэмлэхтэй байх
  • Химийн хортой бодис ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрхийн үнэмлэхтэй байх
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй байх
  • Монгол улсын жолооны В, М ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.03.07-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/