Оосорлогч дохиочины ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтэст “Оосорлогч дохиочин” – ны ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Бүх төрлийн өргөх механизмд оосорлогч дохиочин хийх, шаардлагатай үед засварын ажилд туслах ажилтнаар ажиллана.

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Тусгай дунд эсвэл дээд боловсролтой байх;
  • Өргөх механизмын, гүүрэн болон авто краны чиглэлээр оосорлогч дохиочны үнэмлэхтэй байх;
  • Монгол Улсын В ангиллын жолоочны хүчинтэй үнэмлэхтэй байх;

Мэргэжил, ур чадвар:

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, байх;
  • Аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чадвартай байх;
  • Эрсдэл тооцох чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.05.17-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/