Хангамжийн ахлах ажилтны ажлын байр

Таныг Хангамжийн хэлтэст “Хангамжийн ахлах ажилтан” – ны ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн агуулахын нөөц бүрдүүлэх бараа материал, тоног төхөөрөмжийн захиалгыг тогтмол Эллипс системээс гаргах, худалдан авалтын ажилтнуудад хуваарилах, худалдан авалтын явцад хяналт тавих, худалдан авалтын статистик мэдээлэл бүхий бүртгэл хөтлөх, гэрээ хэлэлцээр хийхэд шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хянах болон тээвэр, логистикийн зохицуулалт зэрэг худалдан авалтын бүхий л үйл ажиллагаанд оролцож, хяналт тавьж худалдан авалтын багийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй ба хангамжийн хэлтсийн менежерт ажлаа тайлагнана.
  • Хангамжийн хэлтсийн журмын талаар мэдээлэх, сургалт явуулах, ажилтнуудын өдөр тутмын даалгавруудыг яаралтай, чухал зэргээр эрэмбэлэх, төлөвлөх, хуваарилах.
  • Техникийн ашиглалт, засварын хэлтсийн төлөвлөгч болон ээлжийн мастеруудтай долоо хоног тутмын Пүрэв гарагт сэлбэгийн захиалгын талаар хурал зохион байгуулж ажиллана. Мөн худалдан авалтын ажилтнууд болон засварын хэлтсийн дундын бүртгэл хөтлөлт ба үүнд хэрэглэгч хэлтсийн захиалга баталгаажуулсан эсэх, захиалсан бараа материал хэзээ ирэх, нийлүүлэгчийн мэдээлэл зэргийн бүртгэлийг хянана.
  • Бараа материалыг цаг тухайд нь худалдан авах үнийн саналуудыг нягталж, зах зээлийн хамгийн боломжит үнээр худалдан авалт хийж байгаад хяналт тавих, агуулахын нөөц сэлбэг хэрэгслийг хамгийн доод хэмжээнд байлгах саналыг хэрэглэгч хэлтсүүд болон худалдан авалтын ажилтнуудад боловсруулан гаргаж өгнө.
  • Худалдан авалтын ажилтнууд цаг алдалгүй систем дээр үүсгэгдэж байгаа худалдан авалтын хүсэлтийн дагуу үнийн саналууд авч хэрэглэгч хэлтсүүд рүү илгээсэн эсэх, анхан шатны бичиг баримтын бүрдлийг хангуулан ажиллах, захиалгын хүсэлтийг дор бүр нь хэвлэж баталгаажуулсны дараа нь харилцагч байгууллагад явуулсан эсэх зэргийг хянана.
  • Агуулахын нөөц сэлбэг хэрэгслийг захиалах өдөр тутмын болон урт хугацааны хэрэгцээг тооцоолж төлөвлөхөд оролцож, зохих тайлан мэдээг бэлтгэнэ.
  • Захиалсан бараа материал, сэлбэг хэрэгсэл нь хэрэглэгчийн бодит хэрэгцээг хангаж стандарт техникийн нөхцөлүүдэд нийцэж байгаа эсэхийг хянахын тулд хэрэглэгч хэлтсүүдтэй нягт хамтран ажиллана.
  • Нийлүүлэгчдийн бараа нийлүүлэх хугацаанд хяналт тавих, хугацаа хэтэрсэн тохиолдолд эргэн холбогдож тухай бүрийн мэдээллийг хэрэглэгч хэлтэст мэдээлнэ. Нийлүүлэгчдийн бараа нийлүүлэх хугацаанд хяналт тавих, хугацаа хэтэрсэн тохиолдолд эргэн холбогдож тухай бүрийн мэдээллийг хэрэглэгч хэлтэст мэдээлнэ. Нийлүүлэгч компаниудын гүйцэтгэлийг хянаж цаашид үр дүнтэй хамтран ажиллах тал дээр санал боловсруулж тайлагнана.
  • Гэрээний удирдлагын журамд заасны дагуу бүхий төрлийн гэрээний төслийг хянах, гэрээний дагалдах анхан шатны бичиг баримтын бүрдлийг нягтлах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.
  • ROR болон PR-г өдөр бүр шалгаж, худалдан авадтын ажилтнуудад хуваарилан цаг алдалгүй үнийн судалгаа гаргуулна, долоо хоног тутмын эцэст хийгдсэн худалдан авалтын гүйцэтгэлийн тоон мэдээг хэлтсийн менежерт гаргаж өгнө.
  • Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой долоо хоног, сар улирлын тайлан мэдээ бэлдэж хэлтсийн менежерт болон шаардлагатай хэлтэс нэгжид гаргаж өгнө.

Тавигдах шаардлага:

Ажилтны боловсрол, ажлын туршлага:

  • Их дээд сургууль төгссөн байх
  • Агуулах, бараа материалын хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний ярианы болон бичгийн сайн мэдлэгтэй байх
  • Компьютерын хэрэглээний програмууд сайн мэдлэгтэй байх
  • Уул уурхайн салбар, техникийн мэдлэгтэй байх

Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Нягт нямбай байх
  • Менежерүүд, хэрэглэгч хэлтсүүдэд шаардлагтай тайлан мэдээ боловсруулж танилцуулах чадвартай байх
  • Эллипс системийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно
  • Уул уурхайн салбарын талаар анхан шатны мэдлэгтэй байх
  • Шахуу хуваарьт багтаан ажлыг хийж дуусгах чадвартай байх
  • Түргэн шуурхай ажиллах чадвартай байх
  • Ажлын ачаалал даах чадвартай, санаачилгатай байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.05.18-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/