Усны машины операторчийн ажлын байр

Таныг Ил уурхайн газарт “Усны машины операторч” - ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уулын хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторч нь уулын ашиглалтын горим журам, стандартын дагуу экскаватор, автосамосвал, бульдозер, ачигч болон түүнтэй адилтгах тоног төхөөрөмжүүд, индүүний машин, цас түрэгч, бохир сорох машин, усны машин, түлшний машин, галын машин, эмнэлгийн машин, крантай өргөгч болон эдгээртэй адилтгах машинууд, мөн сургалтаар зөвшөөрөгдсөн машинуудыг жолоодно.

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж жолоодож байсан туршлагатай байх
  • Механик кроптой хүнд даацын машин жолоодож байсан бол давуу тал болно
  • Жолооны В, С, М ангилалтай байх
  • Уул уурхайн салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх

Мэргэжлийн болон бусад ур чадвар:

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператор, уул уурхайн салбарт уулын технологийн хэсэгт ажиллаж байсан туршлагатай байх
  • Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай
  • Уул уурхайн хүнд машин механизмын талаар мэдлэгтэй байх
  • Уул уурхайн салбар дах Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.08.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400/