Токарьчины ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Уулын засварын хэсэгт “Токарьчин” – ны ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, тоноглол, хэрэглэлүүдийн засвар үйлчилгээнд зориулж шаардлагатай сэлбэг, деталь, эд ангийг дотоод зоролтын суурь машин дээр зорох, үйлдвэрлэх ажлыг наряд, зааварчилгааны зургийн дагуу хийж гүйцэтгэх;
  • Засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг зөв ашиглаж, ажиллуулах;
  • Тусгай шаардлагатай үед гагнуурын ажил хийж гүйцэтгэх;

Тавигдах шаардлага:

Боловсрол, туршлага:

  • Тусгай дунд эсвэл дээд боловсролтой байх;
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс /МСҮТ, коллеж, их сургууль/ төгссөн байх;
  • Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто засварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай байх;
  • Монгол Улсын В ангиллын жолоочны хүчинтэй үнэмлэхтэй байх;

Мэргэжил, ур чадвар:

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгслүүд ашиглах ур чадвартай байх;
  • Металлын шинж чанар, хэрэглээний талаарх өргөн мэдлэгтэй байх;
  • Даралтат савтай ажиллаж байсан туршлагатай байх;
  • Олон талын механикийн өргөн мэдлэгтэй байх;
  • Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.08.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3400, 3126/