Уурхайн жолоочийн ажлын байр

Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт “Уурхайн жолооч”-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Хуваарийн дагуу ажилтнуудыг ажлын байр болон амралтын байр хооронд аюул осолгүй тээвэрлэх;
  • Уурхайн барилга байгууламжийн засвар, тохижилт үйлчилгээний ажилд туслах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Монгол улсын D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх;
  • Хүн тээврийн автобус барьсан туршлагатай байх;
  • Барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болох;

Ур чадвар:

  • Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;
  • Цаг баримталдаг байх;
  • Үнэнч шударга, даалгасан ажлыг найдвартай зааварчилгааны дагуу зөв гүйцэтгэдэг чадвартай байх;
  • Машин техник оношлох болон засвар үйлчилгээний талаар ойлголт мэдлэгтэй байх;
  • Мужаан болон сантехникийн гар болон цахилгаан багажуудыг ажиллуулах чадвартай байх;
  • Мужаан болон сантехникийн сэлбэг бараа материалын талаар мэдлэгтэй байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.02.01-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/